Нууцлалын бодлого
T-Jolooch апп · Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 31
T-Jolooch нь холын замын жолооч нарт нэг групп (бүлэг) дотроо бие биеийнхээ машиныг газрын зураг дээр харах боломж олгодог апп юм. Энэ хуудсанд бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашигладгийг тайлбарлав.
Бидний цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: утасны дугаар, нэр, нууц үг (нууц үгийг зөвхөн шифрлэгдсэн хэлбэрээр хадгална).
- Машины мэдээлэл: улсын дугаар, марк, машинд хамт яваа жолооч нар.
- Байршил: та машинд нэгдсэн үед утасны GPS байршил, хурд, чиглэл. Апп хаалттай эсвэл дэлгэц унтарсан үед ч байршил илгээгдэж болох бөгөөд энэ үед утсан дээр байнгын мэдэгдэл харагдана.
Мэдээллийг юунд ашигладаг вэ
- Таны машиныг таны нэгдсэн группүүдийн гишүүдэд газрын зураг дээр харуулахад.
- Нэг машинд хэд хэдэн жолооч байх үед хэн жолоодож байгааг тодорхойлоход.
- Сүлжээгүй газраар явсан замыг хадгалж, машины явсан замын түүхийг гаргахад.
Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй.
Хэн харах вэ
Таны машины байршлыг зөвхөн таны нэгдсэн группүүдийн гишүүд харна. Таны группт нэгдээгүй хүмүүс таны байршлыг харахгүй.
Хадгалах хугацаа
Байршлын түүхийг 30 хоног хадгалаад автоматаар устгана. Машин бүрийн хамгийн сүүлийн байршлыг газрын зураг дээр харуулахын тулд хадгална.
Бүртгэлээ устгах
Апп дотроос Профайл → Бүртгэл устгах хэсгээр бүртгэлээ хүссэн үедээ устгана. Устгахад таны бүртгэл болон таны байршлын түүх бүрмөсөн устна. Таны эзэмшиж байсан машин, группүүд тэнд үлдсэн хамгийн удаан гишүүнд шилжинэ. Хэн ч үлдээгүй бол хамт устна.
Аюулгүй байдал
Апп болон серверийн хоорондох холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ.
Холбоо барих
Асуулт байвал: support@example.mn